| МОНГОЛЫН ТУХАЙ СЕМИНАР БРИТАНИЙН ПАРЛАМЕНТАД БОЛОВ |
|
|
|
| Written by Administrator |
| Thursday, 18 March 2010 13:58 |
|
“Монгол Улсын хөгжил, түлгарч буй бэрхшээл” сэдэвт уулзалт-семинарыг Британи-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Британи-Монголын парламентийн бүлгээс 3 дугаар сарын 8-ны өдөр Британийн Парламентийн ордонд зохион байгуулав. Уг уулзалт-семинарт Британийн Barklays Capital банкны захирал Анжелло Заватьери “Монголын уул уурхайн салбарын хөгжлийн гарц”, Financial Times сонины сэтгүүлч Уйльям Макнамара “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал”, монголч эрдэмтэн Алан Сандерс “Монголын улс төрийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавив. Уулзалт-семинарт оролцогчид илтгэгчдээс асуулт асууж, хэлэлцсэн илтгэлтэй холбогдуулан санал бодол, байр сууриа илэрхийлж ярилцав. Энэхүү уулзалтад британийн парламентын зарим гишүүн, британи болон монголын бизнесийн хүрээний 100 гаруй төлөөлөл оролцов. Уулзалт-семинарын дараа нийт оролцогсдод зориулан хүлээн авалт хийж, монгол хоолны дээжээс өргөн барив.
In English: Seminar on Mongolia
The All Party Parliamentary Mongolia Group and the British Mongolian Chamber of Commerce organised a seminar on Mongolia which took place at Parliament House on Monday 8th March. There were three speakers. Angelo Zavattieri, Barclays Capital, Director, Global Mining and Metals talked about opportunities and challenges facing Mongolia's mining industry. Mining Correspondent of Financial Times William Macnamara looked at the Economic Outlook in Mongolia. Prof Alan Sanders gave a broad political overview of Mongolia. |
| Last Updated on Thursday, 18 March 2010 14:02 |




