| "Монгол Соёлын Өв: бичиг үсэг ба уран бичлэг (калиграф)" үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна |
|
|
|
| Written by Administrator |
| Thursday, 04 March 2010 17:26 |
|
Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг Монгол захиралтай Lingua Global компани санаачилан, ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Британи дахь Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр Asia House-т 2010 оны 3 дугаар сарын 19-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх ‘МОНГОЛ СОЁЛЫН ӨВ: БИЧИГ ҮСЭГ БА УРАН БИЧЛЭГ (КАЛИГРАФ)’ үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна. Уралдаанд мэргэжилийн уран бүтээлчид оролцох бөгөөд Монгол Улс түүхийнхээ явцад ашиглаж ирсэн бичиг үсгийн соёлыг түүх, зан заншил, соёлын өвтэй нэгтгэн харуулсан уран сэтгэмжтэй бүх төрлийн уран бүтээлээр оролцож болно. Үүнд: уран зураг, уран баримал, торго, эсгий, видео клип, аудио, фото зураг, гэх мэт. Хэмжээ харгалзахгүй. Монгол Улс хэрэглэж ирсэн түүхтэй Соёмбо, Дөрвөлжин, гэх мэт бичиг үсэг болон одоо сэргээгдэж буй хуучин Монгол бичгийг уран бүтээлдээ ашиглана. Нэг уран бүтээлч гурав хүртэл бүтээлээр оролцож болох бөгөөд, бүтээлээ 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтааж Лондон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд ирүүлнэ. Уран бүтээлээ Лондон хүртэл хүргэх ачааны болон даатгалын зардлыг уран бүтээлчид өөрсдөө хариуцана. Бүтээлээ Монголоос ачигдаж байгаа каргоны үйлчилгээгээр дамжуулан ирүүлэхээр бол хугацаагаа сайн тооцоолно уу. Эхний байранд шалгарсан 30 бүтээлийг Лондонд болох үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх бөгөөд Их Британид сурталчилж, борлуулна. Уг үзэсгэлэнг 2010 онд Европын хэд хэдэн оронд тойрон аялуулахаар төлөвлөж байгаа. Уралдааны зорилго: Уран бүтээлээ ирүүлэх эцсийн хугацаа: 2010 оны 3 дугаар сарын 15
|
| Last Updated on Thursday, 04 March 2010 17:36 |




