MongolianEnglish (United Kingdom)
Home
ИРГЭДИЙН АНХААРАЛД! PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 15 January 2010 15:41

2010 онд явагдах Монгол Улсын хүн амын тооллого, мөн саяхан УИХ-аар батласан Монгол Улсын “Хүний хөгжлийн сангийн тухай” хуулийн дагуу иргэнд хишиг хувь хүртээх ажлын хүрээнд гадаад оронд, тухайлбал Британи, Ирланд, Исланд, ӨАБНУ-д сурч, ажиллаж, амьдарч буй иргэдийн бүртгэлийг нарийвчлан гаргах шаардлагатай байна.

Иймээс иргэд та бүхэн УБЕГ-ийн ИБГ-ийн даргын 5/26 тоот тушаалын хавсралтаар боловсруулагдсан хүснэгтийг үнэн зөвөөр бөглөж

  • шуудангаар (7-8 Kensington Court, London, W8 5DL),
  • факсаар (0207 937 1117),
  • и-мэйл ( This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )-ээр хүргүүлэх эсвэл
  • өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой.

Бүртгэлийн Хүснэгтийг хэвлэж аван бөглөөд шуудангаар, факсаар илгээхэд зориулан PDF хэлбэрээр, шууд компьютер дээр бөглөөд имайлээр илгээхэд ашиглах боломжийг бий болгох үүднээс WORD хэлбэрээр орууллаа.

Иргэн бүрд хувь хишиг хүртээхдээ ЭСЯ-ны бүртгэлийг үндэслэн олгох тул энэхүү бүртгэлд аль болох нэн даруй  хамрагдахыг уриалж байна.

Хэрэв бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд  ЭСЯ-ны тодорхойлолт ирүүлэхийг шаардах зэргээр иргэдэд илүү ажил болох талтайг анхаарна уу.

Бүртгэлтэй холбогдуулан тодруулах зүйлсийг элчин сайдын яамны 0207 937 0150 утсаар болон This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it имэйлаар хандан лавлаж болно.

Last Updated on Thursday, 18 March 2010 13:54
 
The Embassy of Mongolia in the United Kingdom