|
Оюутан залуусын анхааралд
“Монголын Залуу Удирдагч” чуулга уулзалтын хилийн чанад дахь анхны хөтөлбөри йг Монгол-Америкийн МонАме шинжлэх ухаан судалгааны төвөөс АНУ-ын Вашингтон хотноо 2009 оны 3 дугаар сард АНУ дахь Монгол улсын элчин сайдын яам, Хойд Америк- Монголын бизнес зөвлөл болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Монголд 2003 оноос хойш “Залуу Удирдагч” хөтөлбөрийг Зориг сан санаачлан, үйл ажиллагаагаа 7 жилийн турш хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн жилийн амжилт дээрээ тулгуурлан 2010 онд “Монголын Залуу Удирдагч” Хөтөлбөр цар хүрээгээ тэлэн Европын орнуудад суралцаж буй шилдэг Монгол оюутан залуусыг хамарсан уулзалтыг Европ тивд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтыг МонАме шинжлэх ухааны төв, Итали улсын Милан хотноо томилогдсон Монгол улсын өргөмжит консул нар хамтран Австри улсаас Итали улсыг хавсран суугаа Монгол улсын элчин сайдын яам болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
|
|
|
Монгол оронд тохиолдоод буй зудын аюулд нэрвэгдсэн малчин түмэнд туслах хандивийн үдэшлэг, арга хэмжээ энэ сарын 5-нд Лондон хотын төвд байрлах Британийн шилдэг 10 буудлын нэг Reniassance London Chancery Court Hotel-ийн хүлээн авалтын танхимд боллоо.
Хандивын арга хэмжээг 86400 хөдөлгөөн санаачилж, Монголын малчдад туслах үйл ажиллагаа явуулдаг Британийн CAMDA(Cambridge Mongolian Development Appeal) сайн санааны байгууллагатай хамтран Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны дипломатууд оролцож 170 гаруй зочид хүрэлцэн ирэв.
|
|
Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг Монгол захиралтай Lingua Global компани санаачилан, ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Британи дахь Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр Asia House-т 2010 оны 3 дугаар сарын 19-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх ‘МОНГОЛ СОЁЛЫН ӨВ: БИЧИГ ҮСЭГ БА УРАН БИЧЛЭГ (КАЛИГРАФ)’ үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна.
Уралдаанд мэргэжилийн уран бүтээлчид оролцох бөгөөд Монгол Улс түүхийнхээ явцад ашиглаж ирсэн бичиг үсгийн соёлыг түүх, зан заншил, соёлын өвтэй нэгтгэн харуулсан уран сэтгэмжтэй бүх төрлийн уран бүтээлээр оролцож болно. Үүнд: уран зураг, уран баримал, торго, эсгий, видео клип, аудио, фото зураг, гэх мэт. Хэмжээ харгалзахгүй.
Монгол Улс хэрэглэж ирсэн түүхтэй Соёмбо, Дөрвөлжин, гэх мэт бичиг үсэг болон одоо сэргээгдэж буй хуучин Монгол бичгийг уран бүтээлдээ ашиглана. Нэг уран бүтээлч гурав хүртэл бүтээлээр оролцож болох бөгөөд, бүтээлээ 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтааж Лондон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд ирүүлнэ. Уран бүтээлээ Лондон хүртэл хүргэх ачааны болон даатгалын зардлыг уран бүтээлчид өөрсдөө хариуцана. Бүтээлээ Монголоос ачигдаж байгаа каргоны үйлчилгээгээр дамжуулан ирүүлэхээр бол хугацаагаа сайн тооцоолно уу.
Эхний байранд шалгарсан 30 бүтээлийг Лондонд болох үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх бөгөөд Их Британид сурталчилж, борлуулна. Уг үзэсгэлэнг 2010 онд Европын хэд хэдэн оронд тойрон аялуулахаар төлөвлөж байгаа.
|
|
Монгол Улсаас ӨАБНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жекоб Зумад Кэйп Таун хотноо Ерөнхийлөгчийн Тэнхэйс ордонд Итгэмжлэх жуух бичгээ 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдөр барив. ИЖБ-гээ барьсантай холбогдуулан Өмнөд Африкийн Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ элчин сайд Б.Алтангэрэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн бололцоотойг тэмдэглэж, элчин сайдаар ажиллах хугацаандаа эдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв. Эл зорилгоор хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бий болгохын чухлыг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг энэ оны 10, 11 дүгээр сард ӨАБНУ-д айлчлуулах хүсэлтэй буйг уламжлав. Ерөнхийлөгч Жекоб Зума манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллага түүний дотор уул уурхайн чиглэлээр хөгжих бүрэн бололцоо байгааг тэмдэглээд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарахаа онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь ярихдаа уул уурхайн өндөр мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх туршлагыг хуваалцахад таатай байх болно гээд энэ чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бүрэн бололцоо бийг онцлов. Уулзалтын үеэр элчин сайд 2009 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиосныг цохон тэмдэглэв.
|
|
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 Next > End >>
|
|
Page 3 of 7 |