|
“Олон улсын Нийгмийн үйлчилгээ” байгууллагын Британи дахь “Хүүхэд хамгаалах, гэр бүлийг нэгтгэх” салбараас зохион байгуулсан World Market 51 удаагийн арга хэмжээ 5 дугаар сарын 11-12-нд Лондон хотын Кэнсингтон дүүргийн Тамгын газрын төв байранд болов.Тус ЭСЯ арга хэмжээнд Британид бизнесийн үйл ажиллагаа явуулдаг монголын 3 компанитай хамтран монгол ноолууран хувцас, уран зураг, арьсан болон эсгий гар урлалын бүтээл, үндэсний хоолоо британийн олон нийт, гадны зочдод танилцуулав.
|
|
|
 Эрхэм хүндэт та бүхнийг “Монгол орны хөгжилд” сэдэвт VI чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Чуулган Лондон хотын төв хэсэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд (106 Piccadilly, London W1J 7NL) 5 сарын 2-ны Ням гарагийн өглөөний 8:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн чуулган Анагаах Ухаан, Байгалийн ухаан ба Математик загварчлал, Нийгмийн Ухаан гэсэн 3 салбараар хуралдаж Их Британи ба бусад улс орнуудад болон дотооддoo сурч ажиллаж буй иргэд, оюутнууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэлэлцүүлэг явагдана. Энэ жилийн чуулга уулзалтад Герман, Монгол, Польш, Финланд, Франц Швед зэрэг орнуудаас илтгэгчид биеэр болон цахим хэлбэрээр оролцохоор бүртгүүлээд байна. Чуулганы эхэнд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл”-өөс онлайн мэндчилгээ дэвшүүлэн, Монгол улсын засгийн газраас гадаадад суугаа Монголчуудынхаа талаар боловсруулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулна. Мөн Монгол улсын ШУА-н гишүүн, түүхийн ухааны доктор, О.Батсайхан “ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагт болон түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдвээр нийтэд илтгэл тавина. Энэ удаагийн чуулган нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр салбар хуралдаанууд зохиогдож бусад улс орнуудаас биеэр болон цахим хэлбэрээр оролцогчдын тоо нэмэгдэж буйгаараа онцлог юм. Та бүхнийг чуулганд хүрэлцэн ирж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц хэлэлцүүлэг, яриа өрнүүлэхийг уриалж байна. Мөн нийгмийн салбарт илтгэх хүсэлтэй хүмүүс
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
хаягаар холбогдоно уу. Хүрэлцэн ирэгсдэд цай, кофегooр үнэгүй үйлчлэхээс гадна Монгол номын худалдаа явагдаж, завсарлагаар Монгол пабнаас зууш, хоолоор үйлчилнэ. Чуулганы төгсгөлд 17:30 цагаас “Бууж өгөх эрхгүй - 7 сарын 1” Монголын уран сайханы кино гарна. Тасалбарын үнэ £5. Чуулганд оролцогсдод болон нийтэд зориулсан үдэшлэг зохиогдоно. Тасалбарын үнэ £15 Чуулган зохион байгуулагдах сургууль нь хичээл сургалтын олон танхимуудтай төдийгүй эртний эд өлгийн жагсаалтад орсон барилга тул бага насны хүүхэд авчирахгүй байхыг анхаарна уу! Чуулганыг Зохион Байгуулах Баг- http://chuulgan.blogspot.com
|
|
“Монгол Улсын хөгжил, түлгарч буй бэрхшээл” сэдэвт уулзалт-семинарыг Британи-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Британи-Монголын парламентийн бүлгээс 3 дугаар сарын 8-ны өдөр Британийн Парламентийн ордонд зохион байгуулав. Уг уулзалт-семинарт Британийн Barklays Capital банкны захирал Анжелло Заватьери “Монголын уул уурхайн салбарын хөгжлийн гарц”, Financial Times сонины сэтгүүлч Уйльям Макнамара “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал”, монголч эрдэмтэн Алан Сандерс “Монголын улс төрийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавив.
Уулзалт-семинарт оролцогчид илтгэгчдээс асуулт асууж, хэлэлцсэн илтгэлтэй холбогдуулан санал бодол, байр сууриа илэрхийлж ярилцав. Энэхүү уулзалтад британийн парламентын зарим гишүүн, британи болон монголын бизнесийн хүрээний 100 гаруй төлөөлөл оролцов. Уулзалт-семинарын дараа нийт оролцогсдод зориулан хүлээн авалт хийж, монгол хоолны дээжээс өргөн барив.
|
- Scripts of Mongolia: How Genghis Khan Wrote - Talk with John Man and Sukhbaatar Davaakhuu 10 March 2010 6.45PM
The Mongols used several scripts over the 800 years of their history, starting with the decision of their leader Genghis Khan to adopt Uighur as the official script for his gigantic Asian empire. Uighur, now known as Classical Mongolian script, has seen a resurgence of its use in Mongolia in recent years. Sukhbaatar Davaakhuu and John Man explore the various scripts used by the Mongols, including Latin and the Phags-pa (Square script) used by Kublai Khan, and assess the significance of these scripts in Mongolian history.
- Cultural Heritage of Mongolia: Scripts and Calligraphy - Exhibition in Asia House Fine Rooms curated by Unurmaa Janchiv and supported by Embassy of Mongolia 19 March – 7 April 2010. Private View 19 March 6:30PM
HE The Ambassador of Mongolia Altangerel Bulgaa will open the exhibition at the Private View on Friday 19 March at 6:30pm.
We very much look forward to welcoming you to our events in Asia House.
|
|
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 Next > End >>
|
|
Page 2 of 7 |