MongolianEnglish (United Kingdom)
Home
Cайд Д.Зоригт Лондон хотын Лорд Мэйр Ник Анститой уулзав.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Лондон хотын Лорд Мэйр Ник Анститой 2009 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 16.00 цагт Лорд Мэйрийн төв байранд уулзав. Энэхүү уулзалтаар Лондонгийн хөрөнгийн биржийг Монголын бизнэсийн салбартай холбох, үнэт цаас арилжаалах замаар санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх боломж байгааг талууд онцлон цаашид энэ асуудалд хамтран ажиллахаа мэдэгдэв. Оюу толгойн зэс, алтны ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг талууд эцэслэн байгуулсаныг Лондонд ихэд таашаан хүлээн авч Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолыг нэмэгдүүлснийг Лорд Мэйр Ник Ансти тэмдэглэв. Мөн тэрбээр Лондонд төвтэй олон улсын корпорациуд болон банк, санхүүгийн байгууллагаас Монголын эдийн засагт хөрөнгө оруулахад Лорд Мэйрийн Захиргаанаас бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

 
“Европ-Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” амжилттай болж өндөрлөлөө.

“Европ-Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” Лондон хотод 12 дугаар сарын 3-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Засгийн газар санаачлан хэрэгжүүлж, Лондонд төвтэй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд нийт 250 орчим европ, монголын төлөөлөгч оролцов.

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон монголын төлөөлөгчдийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ахалсан бөгөөд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Монгол, Британийн Парламентын бүлгийн дарга Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Х.Жекей, Д.Хаянхярваа нар оролцож, Монгол Улсад хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэв.

 
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Британид хийж буй ажлын айлчлал - II

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Британид хийж буй ажлын айлчлалын хоёр дахь өдрийн өглөө Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Том Албанизтай уулзав. Оюу толгойн зэс, алтны ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулсанаас хойш ийнхүү хоёр тал Лондон хотноо уулзаж, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан арга хэмжээнүүдийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх талаар санал солилцов. Мөн сайд Д.Зоригт Оюу толгойн төслийн бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд монголын компануудыг давуу эрхтэйгээр шалгаруулахад түлхүү анхаарахыг санал болгож, Рио Тинто компанийн дэмжлэгээр уул уурхайн чиглэлээр монгол мэргэжилтнүүдийг сургах ажлыг шуурхай зохион байгуулахыг хүсэв. Хоёр талын эрх ашигт бүрэн нийцсэн үйл ажиллагааг туйштай баримталж хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нөхцлүүдийг бодит ажил болгох тал дээр Рио Тинто компанийн зүгээс бүхий л арга хэмжээг авч ажиллаж буйг Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Т. Албаниз илэрхийлж, монголын талаас тавьсан асуудал дээр анхааран ажиллахаа мэдэгдэв.

 
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН БРИТАНИД ХИЙХ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ЭХЛЭЛЭЭ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  Лондон хотноо 11 дүгээр сарын 30-нд хүрэлцэн ирэв. Тэрбээр 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 5-ны хооронд Британид ажлын айлчлал хийх бөгөөд 12 дугаар сарын 3-нд Лондон хотноо болох “Европ-Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д оролцоно.      

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын Британид хийх ажлын айлчлал Британийн Глаксосмисклайн компанийн дэд ерөнхийлөгч Майкл Кроу-тай уулзаснаас эхлэв. 11 дүгээр сарын 30-нд болсон энэхүү уулзалтаар H1/N1 вирусын эсрэг вакцинийг Глаксосмисклайн компаниас худалдан авах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг нотолж, холбогдох гэрээг аль болох хугацаа алдалгүй байгуулж, ойрын хугацаанд нийлүүлэхийг Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс хүсэв. Д.Зоригт сайд H1/N1 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй Засгийн газрын арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр уулзалтаар салбартаа дэлхийд тэргүүлэгч тус компанитай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх сонирхолтой байгааг Засгийн газрын өмнөөс илэрхийлэв.

Гэрээг аль болох түргэн байгуулах саналыг бүрэн дэмжиж буйгаа Майкл Кроу мэдэгдэж, вакциныг нийлүүлэхээ нотлов. Мөн тэрбээр H1/N1 вирусын халдвар авсан өвчтөнд үзүүлэх эмчилгээнд зориулан тус компаниас гаргаж буй эм болон бусад бага оврын тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлэх боломжтойг уламжлав.

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 Next > End >>

Page 6 of 7

APPLY YOUR VISA
ONLINE HERE

Address and Location

7-8 Kensington Court
London, W8 5DL

office@embassyofmongolia.co.uk
Tel:     +44 (0) 2079370150
Fax:     +44 (0) 2079371117

The Embassy of Mongolia in the United Kingdom