MongolianEnglish (United Kingdom)
Home
Л.БОЛД САЙД АФГАНИСТАНЫ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал Лондон хотноо 1 дугээр сарын 28-ны өдөр болж өндөрлөв. Уг бага хуралд нийт 77 орны төлөөлөгч оролцсон бөгөөд Британийн Ерөнхий сайд Г.Браун, Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзай, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар нээж үг хэлэв. Монгол Улсыг төлөөлж оролцсон Батлан хамгаалахын сайд Л.Болд Афганистаны асуудлаар өөрийн байр суурийг тайлбарлаж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Лондон хотноо зохион байгуулж буй олон улсын бага хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлж, Афганистаны асуудлаарх  байр сууриа тайлбарлаж, Монгол Улсаас оруулж буй цэргийн оролцооны талаар танилцуулав.

 
Л.БОЛД САЙД БРИТАНИЙН ОЛИМПИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА

Лондон хотноо болох Афганистаны асуудлаарх олон улсын бага хуралд оролцох Батлан хамгаалахын сайд Л.Болд Британийн Олимпийн сайд, Парламентын гишүүн Тесса Жоуэллтай Британийн Парламентын ордонд 1 дүгээр сарын 27-ны өдөр уулзлаа. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд 2012 онд Лондон хотноо болох Лондонд болох Зуны Олимпийн тоглолтын хүрээнд британийн талтай хамтран ажиллах талаар санал солилцож, манай баг тамирчдыг бэлтгэл сургуулилттай холбогдуулан Монголын Олимпийн хорооноос тавьсан хүсэлтийг албан ёсоор тавилаа. 2012 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөөх шалгаруулалтад Монгол Улс Лондонг дэмжсэнд Олимпийн сайд Т. Жоуэлл талархал илэрхийлээд Лондонгийн Олимпийн тоглолтын хүрээнд манай талтай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ тэмдэглэв.

 
ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г. ЗАНДАНШАТАРААС УЛААНБААТАР ДАХЬ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ГАЗРУУД, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

Эрхэм хүндэт элчин сайд нар,

Ноёд, хатагтай нар аа,

Юуны өмнө, хүчтэй газар хөдлөлтөд амь нас, эд материалын ихээхэн хохирол амсаад байгаа Гаитийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байгааг мэдэгдье. Бид мөн хүмүүнлэг үйл хэргийн төлөө ажиллаж байгаад амь насаа алдсан НҮБ-ын ажилтнуудын ар гэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мүнд эмгэнэл илэрхийлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг ойр ойрхон давтагдах болсны хор хохирлыг бид бүгд амсаж байна.

 
UK WELCOMES MORATORIUM ON DEATH PENALTY IN MONGOLIA

14 Jan 2010
Ivan Lewis welcomed the announcement by President Elbegdorj of Mongolia of a moratorium on the use of the death penalty with immediate effect.

The moratorium also made provision for the removal of secrecy laws surrounding the use of the death penalty and the move to full abolition by 2011.
Ivan Lewis, Foreign and Commonwealth Office Minister, welcoming this announcement said:


“I am delighted that President Elbegdorj has announced a moratorium on the use of the death penalty. This is a significant moment for human rights in Mongolia.
We oppose the death penalty in all circumstances. Its abolition contributes to the progressive development of human rights. Miscarriages of justice can happen, but cannot be reversed when the death penalty is used. In our past, innocent people were executed and this still occurs elsewhere in the world today.
Capital punishment furthers a casual attitude towards the right to life, increasing brutality in society and may, inadvertently, legitimise the taking of lives. A state that endorses the death penalty sends the message that killing is an acceptable way of solving social problems.
Working closely with our EU partners, we continue to call for an end to capital punishment and the use of the death penalty, for all crimes, forever. I urge the Mongolian government to build on today’s announcement by removing secrecy laws surrounding the use the death penalty.”

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 Next > End >>

Page 4 of 7

APPLY YOUR VISA
ONLINE HERE

Address and Location

7-8 Kensington Court
London, W8 5DL

office@embassyofmongolia.co.uk
Tel:     +44 (0) 2079370150
Fax:     +44 (0) 2079371117

The Embassy of Mongolia in the United Kingdom