|
Тавантолгой ордыг ашиглах асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд С. Батболдын хэлсэн үг |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 6-р сарын 11, Баасан гариг, 10:28 |
|
There are no translations available.
Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд ээ, Хатагтай, ноёд оо,
Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн эх орныхоо байгалийн баялаг, өгөөж хишгийн үр шимийг хүртэх бололцоог Монголчууд бидэнд олгох уул уурхайн томоохон төслийн талаарх Засгийн газрын байр суурийг Улсын Их Хуралд танилцуулж байна. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах үзэл баримтлал юм. Өмнийн говьд орших Тавантолгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны ордын зүг эзэн нь болсон монгол хүн бүр итгэл найдварын харц тавьсаар багагүй хугацаа өнгөрч байна. Стратегийн ач холбогдол бүхий эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай Улсын Их Хурал 2008-2009 оны заагаар нухацтай хэлэлцэж, холбогдох удирдамж, ерөнхий зарчмыг баталсан билээ. Оюу толгойгоор түүчээлсэн их бүтээн байгуулалт одоо Тавантолгойгоор үргэлжлэх гэж байна. Хамтарсан Засгийн газрын үед анх удаа нүүрс угааж баяжуулах үйлдвэрүүдийн суурь тавигдлаа. Хагас коксжсон түлш үйлдвэрлэх ажил эхэллээ. Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлыг эрчимжүүллээ. Монголын сэргэн мандалт, үндэсний эдийн засгийн тэлэлт, Монгол хүний хөгжлийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн өөдлөн дэвжилт ирэх үеийг бид угтаж байна. Тиймээс Монголын төр засаг, хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэйгээ нийлээд бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэх хүсэл итгэл дүүрэн байна. Энэ хүсэл итгэл маань Монголоо баян чинээлэг бас хөгжсөн улс болгох зорилгод чиглэж байгаа юм. Дэлхийд байгалийн нөөцөөр баян улс олон байдаг. Уул уурхайн салбараар хөрөнгөжсөн нь ч цөөнгүй бий. Тэгэхдээ баян байна гэдэг нь хөгжсөн улс байна гэсэн үг биш. Хөгжсөн улс гэдэг баян байхын зэрэгцээ үйлдвэрлэгч байдаг бөгөөд, иргэд нь бэлэнчлэх сэтгэлгээг бус бүтээгч сэтгэл, бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
“Монгол орны хөгжилд” сэдэвт VI чуулга уулзалт |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 4-р сарын 12, Даваа гариг, 16:00 |
|
There are no translations available.
 Эрхэм хүндэт та бүхнийг “Монгол орны хөгжилд” сэдэвт VI чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Чуулган Лондон хотын төв хэсэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд (106 Piccadilly, London W1J 7NL) 5 сарын 2-ны Ням гарагийн өглөөний 8:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн чуулган Анагаах Ухаан, Байгалийн ухаан ба Математик загварчлал, Нийгмийн Ухаан гэсэн 3 салбараар хуралдаж Их Британи ба бусад улс орнуудад болон дотооддoo сурч ажиллаж буй иргэд, оюутнууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэлэлцүүлэг явагдана. Энэ жилийн чуулга уулзалтад Герман, Монгол, Польш, Финланд, Франц Швед зэрэг орнуудаас илтгэгчид биеэр болон цахим хэлбэрээр оролцохоор бүртгүүлээд байна. Чуулганы эхэнд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл”-өөс онлайн мэндчилгээ дэвшүүлэн, Монгол улсын засгийн газраас гадаадад суугаа Монголчуудынхаа талаар боловсруулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулна. Мөн Монгол улсын ШУА-н гишүүн, түүхийн ухааны доктор, О.Батсайхан “ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагт болон түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдвээр нийтэд илтгэл тавина. Энэ удаагийн чуулган нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр салбар хуралдаанууд зохиогдож бусад улс орнуудаас биеэр болон цахим хэлбэрээр оролцогчдын тоо нэмэгдэж буйгаараа онцлог юм. Та бүхнийг чуулганд хүрэлцэн ирж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц хэлэлцүүлэг, яриа өрнүүлэхийг уриалж байна. Мөн нийгмийн салбарт илтгэх хүсэлтэй хүмүүс
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
хаягаар холбогдоно уу. Хүрэлцэн ирэгсдэд цай, кофегooр үнэгүй үйлчлэхээс гадна Монгол номын худалдаа явагдаж, завсарлагаар Монгол пабнаас зууш, хоолоор үйлчилнэ. Чуулганы төгсгөлд 17:30 цагаас “Бууж өгөх эрхгүй - 7 сарын 1” Монголын уран сайханы кино гарна. Тасалбарын үнэ £5. Чуулганд оролцогсдод болон нийтэд зориулсан үдэшлэг зохиогдоно. Тасалбарын үнэ £15 Чуулган зохион байгуулагдах сургууль нь хичээл сургалтын олон танхимуудтай төдийгүй эртний эд өлгийн жагсаалтад орсон барилга тул бага насны хүүхэд авчирахгүй байхыг анхаарна уу! Чуулганыг Зохион Байгуулах Баг- http://chuulgan.blogspot.com
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 12, Даваа гариг, 16:12 |
|
|
WORLD MARKET ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛЧУУД ОРОЛЦОВ |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 14:06 |
|
There are no translations available.
“Олон улсын Нийгмийн үйлчилгээ” байгууллагын Британи дахь “Хүүхэд хамгаалах, гэр бүлийг нэгтгэх” салбараас зохион байгуулсан World Market 51 удаагийн арга хэмжээ 5 дугаар сарын 11-12-нд Лондон хотын Кэнсингтон дүүргийн Тамгын газрын төв байранд болов.Тус ЭСЯ арга хэмжээнд Британид бизнесийн үйл ажиллагаа явуулдаг монголын 3 компанитай хамтран монгол ноолууран хувцас, уран зураг, арьсан болон эсгий гар урлалын бүтээл, үндэсний хоолоо британийн олон нийт, гадны зочдод танилцуулав.
|
|
Embassy of Mongolia and Art Cafe at Lingua Global present two programmes in March 2010 in Asia House |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 3-р сарын 18, Пүрэв гариг, 13:12 |
|
There are no translations available.
- Scripts of Mongolia: How Genghis Khan Wrote - Talk with John Man and Sukhbaatar Davaakhuu 10 March 2010 6.45PM
The Mongols used several scripts over the 800 years of their history, starting with the decision of their leader Genghis Khan to adopt Uighur as the official script for his gigantic Asian empire. Uighur, now known as Classical Mongolian script, has seen a resurgence of its use in Mongolia in recent years. Sukhbaatar Davaakhuu and John Man explore the various scripts used by the Mongols, including Latin and the Phags-pa (Square script) used by Kublai Khan, and assess the significance of these scripts in Mongolian history.
- Cultural Heritage of Mongolia: Scripts and Calligraphy - Exhibition in Asia House Fine Rooms curated by Unurmaa Janchiv and supported by Embassy of Mongolia 19 March – 7 April 2010. Private View 19 March 6:30PM
HE The Ambassador of Mongolia Altangerel Bulgaa will open the exhibition at the Private View on Friday 19 March at 6:30pm.
We very much look forward to welcoming you to our events in Asia House.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 18, Пүрэв гариг, 16:41 |
|
Дэлгэрэнгүй...
|
|