Элчин сайд Британийн Парламентын бүх намын Британи-Монголын бүлгийн уулзалтад оролцов

Элчин сайд С.Баяр 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Британийн парламентын бүх намын Британи-Монголын бүлгийн уулзалтад оролцож  хэлсэн үгэндээ “2018 онд Монгол-Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд энэ хугацаанд хоёр талын улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон боловсролын салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхэжсээр ирсэн бөгөөд энэ харилцаанд парламент хоорондын хэлхээ холбоо үнэтэй хувь нэмэр оруулсаар байна” гэв.

Өнгөрөгч 2017 онд Уэстминстерийн хоёр танхимын хамтарсан бүрэлдэхүүнтэй ОУПХ-ны Британийн бүлгэмийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь хууль тогтоох байгууллага хоорондын харилцаанд сайнаар нөлөөлсөн төдийгүй , өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжийг хадгалсан ач холбогдолтой байв.

Уэстминстерийн Бүх намын Британи-Монголын бүлгийн дарга, Лордын болон Нийтийн танхимын гишүүд, Британийн Засгийн газрын Монголыг хариуцсан Худалдааны Элч, Монгол Улсад суухаар шинээр томилогдоод байгаа Элчин сайд, Монголд үйл ажиллагаа явуулдаг Британийн зарим компаниудын төлөөлөл энэхүү уулзалтад оролцов.

Монголын төлөөлөгчид Вэстминстерт зочлов


Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн Нарийн бичгийн дарга, Британийн парламентын Дээд танхимын гишүүн Лорд Баунэсс ‘’Лондон Бизнес форум’’ болон ‘’ Монгол орны хөгжилд’’ 13-р чуулганы төлөөлөгчдийг хүндэтгэн Парламентын ордонд хүлээн авалт зохион байгуулав.

Вестминстерийн буюу парламентын ордоны Темза мөрний эрэг дээрх задгай тагт дээр болсон энэхүү хүлээн авалтад парламентын дээд, доод 2 танхимын бүх намын гишүүдийн төлөөлөл оролцов.