“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР

Нэг. Зорилго

ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах,  хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан, алдаршуулах юм.

 Хоёр. Ерөнхий зохион байгуулагч

            Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчдыг шалгаруулна.

Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр комисст 2016 оны 7 дугаар сарын 1-ний дотор бүртгүүлсэн байна.

 

 “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална. Үүнд:

  1. Нийт оролцогчдын тоо                                                     1-5 оноо
  2. Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо                                  1-5 оноо
  3. Жиргээ (Твитер)-нд авсан Re-tweet тоо                            1-5 оноо
  4. Нүүр номны (Фэйсбүүк) Like-ын тоо                                 1-5 оноо
  5. Эрийн гурван наадмыг хамруулсан байдал                       1-5 оноо
  6. Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ    1-5 оноо

 

Дөрөв. Тайлан ирүүлэх.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” зохион байгуулсан тайланг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор Монгол Улсын Гадаад хэргийн яамны dep08@mfa.gov.mn болон www.facebook.com/ Mongolian-Naadam-festival 2016 хаягаар цахим хэлбэрээр оруулах, бөгөөд тайланд дараах зүйл багтсан байна.

 

  • Энэхүү зааврын 3-р бүлгийн 1-6-д заасан мэдээлэлэл, баримт, видео, фото,
  • Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, холбоо барих хаяг,
  • Санхүүгийн тайлан.

 

Тав. Санхүүжилт.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг тухайн улс, хотод зохион байгуулах зардал, тайлан ирүүлэх зардлыг тухайн наадмыг зохион байгуулагч уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцна.

Зургаа. Шагнал урамшуулал.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг амжилттай зохион байгуулсан 3 оролцогчийг шалгаруулан Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос шагнал гардуулна. Шагналын сан нийт 10 сая төгрөг байна. Нэгдүгээр байранд орсон оролцогч 4.5 сая төгрөг, хоёрдугаар байранд орсон оролцогч 3,5 сая төгрөг, гуравдугаар байранд орсон оролцогч 2 сая төгрөг.

Бүртгүүлсэн бүх оролцогчдод дурсгалын гэрчилгээ гардуулна.

Байр эзэлсэн оролцогчдыг Монгол Улсын хэвлэл мэдээллээр сурталчлах ажлыг Гадаад хэргийн яам хариуцна.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ