MONGOLIAN GOVERNMENT ACTION PROGRAMME FOR 2016-2020 APPROVED

Following the seventh regular State Great Khural (Parliament) elections, the newly formed Government of Mongolia has developed its Action Programme to be implemented for the period of 2016-2020, reflecting Mongolia’s Sustainable Development Vision 2030, Election Platform of the Mongolian Peoples’ Party, proposals from civil society organizations and citizens, as well as the relevant provisions of international treaties and conventions to which Mongolia is a party to.

In this difficult time of economic and financial downturn, the main objective of the Government of Mongolia is to restore the economy within a short period of time, promote growth, support social sectors and significantly upgrade the well-being of its citizens. In addition, empowerment of the civil service, prompt, efficient and transparent delivery of public services by professional experts at all levels of administration, strengthening public trust, and enhancing national security are on the agenda of the Government. The full text of the Action Programme of the Government of Mongolia for 2016-2020 is available to read.

Улсын Их Хурлын ээлжит 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон билээ.

Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газрын гол зорилт нь улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршиж байна. Мөн төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг тус тус дэвшүүллээ. Та бүхэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг уншиж танилцана уу.