Хөнгөн атлетикийн дэлхийн аваргад манай марафончид

Лондон хотноо болж байгаа хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний марафоны төрөлд Монгол улсын шигшээ баг тамирчид хүрэлцэн ирлээ. Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд , Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар тэргүүтэй төлөлөөгчид Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ээлжит хуралдаан, арга хэмжээнүүдэд баг тамирчдаа дэмжихээр хүрэлцэн ирээд байна. Монголоос ирсэн баг тамирчдаа идэвхитэй дэмжихийг Лондон дахь Монголчууддаа уриалж байна. /2017-08-05/

 

 

 

 

 

 Эрэгтэйчүүдийн уралдаанд 98 тамирчид оролцсоноос манай гүйгч Н.Мөнхбаяр 34, Ц.Бямбажав 46, Б.Сэр-Од 48 дугаарт, эмэгтэй марафоны уралдаанд нийт 92 тамирчид оролсоноос Хишигсүрэн 52, Мөнхзаяа 58 дугаарт гүйсэн нь бүгд өмнөх жилүүдийн амжилтаа ахиулсан үзүүлэлт болов. /2017-08-07/

“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЛОНДОН ХОТНОО БОЛНО

2005 оноос хилийн чанад дахь Монгол иргэдийн санаачилгаар уламжлал болон зохион байгуулж буй “Монгол орны хөгжилд” чуулганы 13 дахь удаагийн “Монголын боломж” сэдэвт хуралдаан 2017 оны 4 сарын 6-ны Пүрэв гарагт Лондон хотноо Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хурлын танхимд болно.

Чуулганд Монголын Бизнес Мэдээллийн Сангийн шугамаар Улаанбаатараас ирэх Монголын Бизнес группийн төлөөлөгчид “ Монгол дахь бизнес эрхлэлт, бэрхшээл ба боломж” салбар хуралдаан зохион байгуулах бөгөөд  “МЕГА төслүүд” сэдвийн хүрээнд Монголд хэрэгжиж буй, цаашид хэрэгжүүлэхээр мөлөвлөж буй томоохон төслүүдийн талаар судлаачид, медиа салбарын төлөөлөгчид санал бодлоо хэлэлцүүлнэ. Мөн Монголын ардчилалын шинж байдал, Үндсэн хууль хийгээд өдгөө үүссэн нийгэм эдийн засгийн хямралын хамаарлын талаар “Нийгэм Эрх зүйн төлөвшил” нэртэй салбар хуралдаан болно.

 Чуулганд манай иргэд, төлөөлөгчдөөс гадна Монголын нийгэм, эдийн засгийн талаар судалгаа хийдэг ОХУ, Австрали, АНУ-ын судлаачид илтгэл хэлэлуүүлнэ.

Чуулганы үеэр Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлийн уулзалт хуралдаан болно.

Чуулганыг Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин Сайдын Яам, Британи дахь Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбоо ТББ, Монголын Бизнес Мэдээллийн Сан, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл хамтран зохион байгуулж буй бөгөөд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк хурлын танхим гарган өгч байгаагаас гадна Швед дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Bloomberg TV Mongolia, Buddha Media Production мэдээллийн хамтрагчаар ажиллаж байна. Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус чуулганы албан ёсны цахим хуудас:  http://md-forum.eu/mon/-аас авч болно.

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

Британийн нийслэл Лондон хотноо 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14:40 цагт террорист халдлага гарлаа. Халдлага Вестминстерийн гүүр, Вестминстерийн ордон буюу парламентын ордны орох хаалганы орчим өрнөсөн байна.

Лондонгийн цагдаагийн газраас өнөө өглөө өгсөн хамгийн сүүлийн мэдээгээр “Халдлагийг хутгаар зэвсэглэсэн дунд эргэм насны өмнөд Ази төрхийн этгээд үйлдсэн. Тэрээр Хендэй маркийн жийп машинаар парламентын ордны чигт Вестминстерийн гүүрний явган хүний замаар замдаа тааралдсан хүмүүсийг дайрч ордны хамгаалалтын төмөр хашааг мөргөж зогссон. Дараа нь машинаасаа гарч парламентын ордны хамгаалалтын бүсийг нэвтэрч ордны хаалга чиглэн явах үед хамгаалалтын  цагдаа түүнийг зогсоохыг оролдоход цагдааг хутгалж амийг нь хороон  цааш ордны хаалгаруу үргэлжлүүлэн явсан байна. Энэ үйлдлийг нь анзаарсан зэвсэгт цагдаа түүнийг буудсанаар халдлага зогссон” гэжээ.

 Хадлагын улмаас гэмт этгээд нийт 5 хүн нас барсан ба 40 орчим хүн гэмтэж шархдан эмнэлэгийн тусламж авснаас одоо 29 нь хэвтэн эмчлүүлж байгаагийн 7 нь хүнд байдалд байна.

 ЭСЯ-ны зүгээс орон нутгийн цагдаагийн газартай холбогдсон бөгөөд хохирогсдын дотор монгол хүн байсан эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.

Иймд Британид оршин суугаа  монгол иргэд онц шаардлагагүй бол олон нийт цугларсан газарт зорчихгүй, очихгүй байх, анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

 Энэхүү халдлага нь өнгөрсөн онд Брюссельд болсон террорист халдлагийн нэг жилийн ойн өдөртэй давхцаж байгаа ажээ.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам

“МОНГОЛ УЛСТАЙ БИЗНЕС ЭРХЛЭХ НЬ” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Doing business photo 1Монгол Британийн Худалдааны Танхимаас зохион байгуулсан “Монгол улстай бизнес эрхлэх нь” ээлжит уулзалт семинар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Brown Rudnick компанийн байранд боллоо.

Энэ удаагийн уулзалтад University College of London сургуулийн дэргэд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын эдийн засгийн талаарх судалгааны багийн судлаачид болох доктор Ребекка Эмпсон, доктор Д.Бум-Очир нар Монгол Улсын ирэх 4 жилийн эдийн засаг, хөрөнгө оруулагчдад энэ удаагийн сонгуулийн дүн хэрхэн нөлөөлж болох талаарх саналаа танилцуулснаас гадна Монгол судлаач Алан Сандерс Монгол Улсад 6 дугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дүн, шинэ засгийн газрын талаар өөрийн санал, бодлоо хуваалцлаа.

Монгол Улсад уул уурхайн салбарын үйлдвэрлэл Монголын Говийн бүс нутагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Дорноговь, Өмнөговь аймгуудад судалгааны ажил хийсэн Оксфордын их сургуулийн профессор, доктор Трой Стернберг танилцууллаа. Түүний ажигласнаар Монголчууд хэт суурин ахуйд дасаж, хүүхдийг бага наснаас сургуульд сургахаар сум, багийн төвд байлгах хэрэгцээг дагаад асран хамгаалахаар малчин айл хөдөө гэрээс гадна сум, аймагт гэр ахуй бэлдэх зэргээр өрхийн төсөвт, хүүхдүүд малын захаас холдоод үе залгамжлах малчин бэлтгэгдэхгүй болж байна гэсэн нь тун бодууштай санагдав.

Түүний дараагаар орчуулгын үйлчилгээ үзүүлэхэд анхаарах зүйлсийн талаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Double Check Translation” компанийн захирал Chris Guinness танилцуулга хийлээ.

Энэ удаагийн уулзалт семинарт Монгол Улсаас “Бизнес мэдээллийн сан” ТББ-ын зохион байгуулсан бизнесийн төлөөлөгчид оролцсон бөгөөд тус байгууллагын захирал И.Сэр-Од Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан хөрөнгө оруулагчдын сонирхол татах зарим төсөл, Монголын бизнесийн хууль эрх зүйн орчны талаарх товч танилцуулга хийв.