ЦАГААН ТОЛГОЙН АНГИД ШИНЭЭР ЭЛСЭГЧ ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД

maxresdefault

Эцэг эхчүүд дараах зөвлөмжтэй танилцана уу.
1. Хүүхдүүд хичээл эхлэхээс 5 минутын өмнө ирсэн байх
2. Цагаан толгойн анги нэг дэвтрээ шалгуулхаар багшид хураалгасан ч дасгалаа гэртээ хийх боломжтой байхаас гадна цээж бичиг хийх зориулалтаар 1-3 хүртэл дугаарласан цэвэр бичлэгийн 3 дэвтэртэй байх
3. Хичээл нэг завсарлагатайгаар хоёр цаг үргэлжлэх ба 6 настай хүүхдүүд алжаах нь түгээмэл тул завсарлагаар идэх хөнгөн зууш, ус, ундаатай байх
4. Гар арчих хуурай, нойтон цаастай байх
5. Хичээлд үзсэн шинэ үгсийг бичиж тэмдэглэх тууш шугамтай дэвтэр нэгийг байнга авч явах
6. Хичээл дээр хийгдсэн дасгалыг гэрт нь давтуулах, хэлний сонсголыг нь шалгах, богино өгүүллэг, бичвэр уншиж өгөх, ойлгоцыг нь шалгаж утгыг нь яриулах, монгол хэлээр хүүхэлдэйн кино үзүүлэх зэргээр бие дааж суралцахад нь байнга туслах,
7. Монголоор ярих орчин бүрдүүлж өгөх, монгол найз нөхөдтэй болохыг нь дэмжин урам зориг өгч байх
8. Хүүхдийг хичээлээс хоцруулахгүй, хичээл таслуулахгүй байхыг тус тус анхаарна уу.
Хичээл доорх хуваарийн дагуу явагдах бөгөөд сурлагын хоцрогдол арилгах, төрөл бүрийн нэмэлт хичээл зохион байгуулах боломжгүй тул хүүхдээ хоцроохгүй байхыг анхаарна уу.
БЯМБА ГАРАГ:
Цагаан толгой -Б бүлэг 10:00-12:00
Цагаан толгой -А бүлэг 12:00-14:00
Түвшин ахиулах -Б бүлэг 14:30-16:30
НЯМ ГАРАГ:
Дунд бүлэг 10:00-12:00
Түвшин ахиулах А бүлэг 12:00-14:00
Гүнзгийрүүлсэн дунд бүлэг 14:30-16:30
Жич: Сургалтанд болон багшийн заах арга барилд хөндлөнгийн ажиглалт хийх хүсэлтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлд сууж, танилцаж болно.

Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв ТББ,
Багш Я.Болортуяа