Уул уурхайн томоохон үзэсгэлэн нээгдлээ

“Mongolia Mining – 2017”  олон улсын уул уурхайн үзэсгэлэн Буянт-Ухаа” спорт цогцолборт нээгдлээ. 2010 оноос эхлэн хойш жил бүр зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд уул уурхай, газрын тос олборлолт, эрэл, хайгуулын компаниуд болон ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн чиглэлээрх олон арван байгууллага,  компаниуд оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байна.