Элчин сайд С.Баяр Олон Улсын Далайн Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад итгэмжлэх захидлаа гардуулав

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсаас Олон Улсын Далайн Байгууллага (ДОУБ)-д суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон итгэмжлэх захидлаа тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимд  гардуулав.  Энэ үеэр Элчин сайд С.Баяр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд далайн тээврийн гүйцэтгэх үүргийг онцолж, усан замын тээврийн салбарт Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, эл салбарт гарсан ололт, цаашид ДОУБ-тай хамтран ажиллах чиглэлийн танилцуулж, энэ хүрээнд  дотоодын хууль тогтоомж, стандартдыг олон улсын жишигт нийцүүлэхэд тус байгууллагын техникийн туслалцаа шаардлагатай байгааг онцоллоо.   

ДОУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим Монгол Улсаас ДОУБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Элчин сайд С.Баярт баяр хүргэж Монгол Улс – ДОУБ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно гээд далайн тээврийн салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх талаар бололцоотой бүхий л арга хэмжээ авахаа илэрхийлэв.