Улс орноо гадаадад сурталчлахад “GREAT” санаачилгын туршлага чухал  

ТНБД Д.Даваасүрэн Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх GREAT санаачилгын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Д.Уолполтой уулзаж GREAT санаачилгын үйл ажиллагаа, туршлагыг судлан улмаар Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилго бүхий ижил төстэй нэгж байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа тухай дурдав.  

Ноён Д.Уолпол 2016 оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчлахдаа Монгол Улсын ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газартай хамтарсан зөвлөмж гаргасныг онцлон тэмдэглэв.