БРИТАНИД СУУГАА ИРГЭД, ИРГЭДИЙН ҮҮСГЭЛ САНААЧИЛГА БҮХИЙ ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СОНОРТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Лондон хотноо хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар нээлттэй ярилцах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэхүү уулзалтаар дараах асуудлуудыг ярилцана. Үүнд:

  • Наадмын бэлтгэл ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүн
  • Наадмын үндсэн хөтөлбөрийн агуулгыг ярилцах /бөх, уралдаан тэмцээнүүдийн төрөл/
  • Наамдын үеэр үйлчлэх худалдаа, үйлчилгээ
  • Наадмын спонсор, орлого, зардлуудын талаар
  • Цэвэрлэгээ, хог, паркын түрээс
  • Тайз, тохижилтын тухай
  • Бусад.

 Уулзалт 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр /Даваа гараг/-ийн 18 цагт Элчин сайдын яаманд болно. Хаяг: 8 Kensington court, W8 5DL