СОНГУУЛИЙН ДАХИН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 7 дугаар сарын 4-ны Мягмар гараг, 5-ны Лхагва гарагт тус тус 07 цаг 00 минутаас 22 цаг 00 минутын хооронд тус Элчин сайдын яаманд боллоо. Энэхүү дахин санал хураалтанд сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн 140 иргэнээс 92 сонгогч саналаа өгсөн нь нийт бүртгэгдсэн сонгогчдын 65,7 хувь боллоо. Санал авах ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж өндөрлөв.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ИБУИНВУ-ын Лондон хот дахь 17 дугаар салбар комиссын санал авах байранд 2017 оны 6 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд орон нутгийн цагаар 07 цаг 00 минутаас 22 цаг 00 минутын хооронд тус тус зохион байгуулж дууслаа.
Санал авах ажиллагааг орон нутгийн цагаар 22 цаг 00 минутад дуусгахад тус салбар комисст бүртгүүлж сонгогчдын нэрсийн жагсаалтанд багтсан 140 сонгогчоос 112 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчдын 80 хувь болж байна.
Санал авах ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу, хэвийн амжилттай явагдаж дууслаа.Сонгуульдаа оролцсон, сонгуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулсан, иргэдэд мэдээлэл тараах үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ИРГЭДИЙГ 5 ДУГААР 01-НЭЭС 20-НЫ ӨДРҮҮДЭД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД БҮРТГЭНЭ  

  1. САНАЛ ӨГӨХ ӨДРҮҮД

ИБУИНВУ, Ирланд, Исланд улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд дараах хоёр өдрийн аль нэгэнд Лондон дахь Элчин сайдын яамны байранд ирж санал өгнө:

  • 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба гарагт 07:00- 22:00 цагт
  • 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Ням гарагт 07:00- 22:00 цагт
  1. СОНГОГЧ БА ТҮҮНИЙ НАС
  • Монгол Улсын иргэний гадаад паспорттай иргэн сонгуульд санал өгөх эрхтэй.
  • Санал өгөгч нь 18 нас хүрсэн буюу 1999 оны 6 сарын 10-ний өдөр, эсхүл түүнээс өмнө төрсөн Монгол улсын иргэн байна.
  1. СОНГОГЧИЙГ БҮРТГЭХ ӨДРҮҮД
  • Сонгогч нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний Даваа гарагаас 5 дугаар сарын 20-ний өдрийн Бямба гараг хүртэлх 20 хоногийн хугацаанд багтаж Лондон дахь ЭСЯ-ны дэргэдэх Сонгуулийн салбар Комисст заавал урьдчилан бүртгүүлсэн байна.
  • Сонгогч нь Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байна.
  1. СОНГОГЧООР БҮРТГҮҮЛЭХ  
  • Сонгогч бүртгүүлэхдээ ЭСЯ-ны дэргэдэх Сонгуулийн салбар Комисст Монгол Улсын иргэний гадаад паспортын фото зураг бүхий нүүрний хуудсыг хуулбарлан, Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг тэмдэглэсэн хуудасны хуулбар , зохих асуултад бүрэн хариулсан бүртгэлийн маягтыг биеэр авч ирэх, эсхүл:
  • – Шуудангаар Embassy of Mongolia, 8 Kensington Court, London , W8 5DL хаягаар хүлээн авагч гарын үсэг зурж баталгаажуулах нөхцлөөр илгээх,
  • – ЭСЯ-ны 020 7937 1117 тоот факсаар илгээх,
  • – ЭСЯ-ны secretary@embassyofmongolia.co.uk цахим шуудангийн хаягаар илгээх.
  • ЭСЯ-ны дэргэдэх Сонгуулийн салбар Комисс дараах өдөр, цагийн хуваариар ажиллана:
  • 2017 оны 5 дугаар сарын 01-ний Даваа гарагаас 5 дугаар сарын 20-ний өдрийн Бямба гарагт өдөр бүр ( Бямба, Ням гарагийг оролцуулан) 08:30 – 12.30 ба 13.30 – 17.30 цагт,   
  1. СОНГОГЧООР БҮРТГҮҮЛЭХ МАЯГТ
  1. СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙГ ИЛГЭЭХ  
  • Сонгогчийг бүртгэх ажиллагаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17.30 цагт дуусгавар болгох бөгөөд энэ өдөр, цагаас хойш бүртгүүлэхээр хандсан паспорт, бүртгэлийн маягтыг хүчингүйд тооцно.
  • Зохих журмын дагуу хугацаандаа багтаж бүртгүүлсэн санал өгөгчийн бүртгэлд холбогдох мэдээллийг 2017 оны 5 дугаар сарын 22-нд багтаан Сонгуулийн Ерөнхий Хороонд илгээх бөгөөд Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллээр баталгаажсанаар сонгогчдын нэрсийн жагсаалтад багтана.
  • Сонгогчийн бүртгэлийн мэдээлэл зохих шаардлага хангаж сонгогчдын нэрийн жагсаалтад багтсан, эсхүл тухайн санал өгөгчийн талаарх мэдээлэл Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллээр баталгаажаагүйгээс сонгогчдын нэрсийн жагсаалтад багтах боломжгүй тухай шийдвэрийг зөвхөн Сонгуулийн Ерөнхий Хороо гаргана.
  1. СОНГОГЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭНИЙГ МЭДЭЭЛЭХ   

 

  1. САНАЛ ӨГӨХ ӨДӨР АВЧ ИРЭХ БАРИМТ БИЧИГ  
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд дараах өдөр, цагт Лондон дахь Элчин сайдын яамны байранд ирж санал өгнө:
  • 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба гарагт 07:00- 22:00 цагт
  • 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Ням гарагт 07:00- 22:00 цагт
  • Санал өгөхөөр ирэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт” бөглөхдөө хамт мэдээлсэн Монгол Улсын иргэний гадаад пасспорт, эсхүл иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаас хойш олгосон иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирнэ.
  1. АНХААРАХ БУСАД АСУУДАЛ  
  • ЭСЯ-ны дэргэдэх Сонгуулийн салбар Комисс Консулын үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд Даваа – Баасан гарагийн ажлын цагаар зөвхөн ЭСЯ-ны Консулын ажилтан зохих хуваарийн уг үйлчилгээг үзүүлнэ.
  • Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хорооны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

 

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Сонгуулийн салбар комисс № 17

Лавлах утас: 020 7937 0150  ext-14

                       020 7937  0150 ext-15