БРИТАНИ, ИРЛАНДАД ОРШИН СУУГАА ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
Британи, Ирландад оршин суугаа “Алдарт эх”-ийн I, II зэргийн одон авах болзлыг хангасан эхчүүд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор дараах материалуудыг бүрдүүлэн ЭСЯ-ны consul@embassyofmongolia.co.uk цахим хаягаар ирүүлнэ үү.
- Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
- Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (Хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
- Анкет /Маягтыг дараах холбоосоор нэвтрэн татаж авна уу/.
https://drive.google.com/file/d/1tD4c3IHVGegbghvnxZ37gAql-GVOYZgw/view