“COVID 19” ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХҮРЭЭНД ГАДААД УЛСААС ИРЭХ ИРГЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/36 тушаалаар коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын шар болон улбар шар түвшний /одоо улбар шар түвшинд байгаа/ үед гадаад улсаас ирсэн бүх хүмүүсийг /вакцины бүрэн тунтай хүмүүс мөн адил/ гэрийн 5 хоногийн ажиглалтад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигчид 72 цагийн дотор коронавируст халдвар (Ковид-19)-ын ‘PCR’ шинжилгээний сөрөг хариутай байх, хилийн боомтын нэвтрэх цэгт 0-4 наснаас бусад бүх зорчигчид ‘PCR’ шинжилгээ өгөх зэрэг шаардлага хэвээр үйлчилж байгаа болно.