ЭЛЧИН САЙД Б.ЭНХСҮХ МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИНГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинг Хатан хааны дуурийн театрт Ж.Вердигийн “Nabucco” дуурийн гол дүр Набуко хааны дүрийг бүтээж буйтай нь холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ЭСЯ дээр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Амартүвшин нь 2021 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэж, дэлхийн шилдэг баритоноор шалгарсан юм. Монгол Улсын нэр хүндийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд өндөрт өргөж буй Монгол Улсын Соёлын элч, дуучин Э.Амартүвшингийн ур чадварыг сонгодог урлагийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байна.