“БИ МОНГОЛ ХҮН” ЗОХИОН БИЧЛЭГ, ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Хилийн чанадад оршин суугаа монгол хүүхдүүдийн дунд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатарын нэрэмжит “Би монгол хүн” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд 6–12 насны хүүхдүүд гар зургийн төрлөөр, 13–18 насны хүүхдүүд зохион бичлэгийн төрлөөр оролцох ба уралдааны материалыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл presscenter@parliament.mn цахим хаягаар хүлээн авна.

Уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл, удирдамжийг https://youtu.be/7N2c-rROXPU холбоосоор хүлээн авна уу.