ЭЛЧИН САЙД Б.ЭНХСҮХ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ёслолын газрын захирал, дипломат корпусын дэд маршал, хатагтай Виктория Базбитай 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Энхсүх Монгол Улсыг ИБУИНХУ-д төлөөлөн ажиллах болсонд таатай байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар ярилцаж, санал солилцлоо.