ИРЛАНД УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ирланд Улсад зорчих зарим гадаад орны иргэдийг тухайлсан зочид буудлуудад 14 хоног тусгаарлах шаардлагын жагсаалтаас Монгол Улсыг хассан байна. Ингэснээр манай иргэд тус улсад хүрэлцэн очоод өөрийн сонгосон байршилд 14 хоногийн тусгаарлалтын хугацааг өнгөрүүлэх боломжтой болж буй юм. Иргэд гагцхүү тухайн хаягаа Ирланд Улсад зорчихоосоо өмнө мэдүүлэх Зорчигчийн байршлын маягт /Passenger Locator Form/-д дурдсан байх шаардлагатайг анхаарна уу.