МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал авах 17 дугаар салбар комисс Лондон дахь Элчин сайдын яамны байранд байрлаж байна.

ЭСЯ-ны хаяг:

Embassy of Mongolia

7–8 Kensington Court

London, UK, W8 5DL

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу тус салбар комисст урьдчилан бүртгүүлж, сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэд ЭСЯ-ны байранд дараах өдрүүдэд биечлэн ирж саналаа өгнө үү.

2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ням гарагийн 07:00–22:00 цагт

2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Даваа гарагийн 07:00–22:00 цагт

Иргэн Та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортаа авч ирнэ үү.