МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Лондон дахь ЭСЯ-нд ирж саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэд 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ням гарагийн 07:00–22:00 цагт, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Даваа гарагийн 07:00–22:00 цагт Лондон дахь Элчин сайдын яамны байранд ирж, саналаа өгнө /Хаяг: Embassy of Mongolia, 7–8 Kensington Court, London, UK, W8 5DL/.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу Лондон дахь ЭСЯ-нд байрлах 17 дугаар салбар комисст урьдчилан бүртгүүлж, сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь баталгаажсан иргэдэд тус ЭСЯ-наас цахим шуудангаар мэдээлэл хүргүүлсэн болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал авах 17 дугаар салбар комиссын сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэд өөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй Лондон дахь ЭСЯ-нд ирж танилцана уу.