МОНГОЛ УЛСААС ИБУИНХУ-Д СУУГАА ЭСЯ БҮХ ТӨРЛИЙН БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗ ОЛГОЖ ЭХЛЭЭД БАЙНА

Тус ЭСЯ 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагаар гадаадын иргэдэд бүх төрлийн богино хугацааны визийг энгийн горимоор олгож эхлээд байна. Зорчигчид 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсад нэвтэрнэ.

 

Монгол Улс руу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дараах иргэд чөлөөтэй зорчиж байна:

 

  • Монгол Улсын иргэд болон Монгол Улсад байнга оршин суух эрхтэй гадаадын иргэд
  • Монгол Улстай харилцан визгүй зорчих гэрээ байгуулсан орны иргэд. Визгүй зорчих гэрээ байгуулсан орны жагсаалтыг дараах холбоосоор орж авах боломжтой http://consul.mn/eng/index.php?moduls=23/
  • http://consul.mn/eng/index.php?moduls=23/

Монгол Улс руу аялахад дараах халдвар хамгааллын журам үйлчилж байгааг анхаарна уу. Үүнд:

 

  • Онгоцонд суухаас 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэж сөрөг хариу гарсан байх шаардлагатай.
  • Ковид-19 вирусийн эсрэг вакцин хийлгээгүй эсвэл 1-р тунгаа хийлгэсэн иргэд 7 хоног тусгаарлагдах тул байрны захиалгаа өгч, төлбөрөө төлсөн байх шаардлагатай. Тусгаарлах байрны мэдээллийг www.tabinfo.mn холбоосоор авах боломжтой.
  • PCR шинжилгээ эерэг гарсан тохиолдолд, тухайн иргэнийг эмнэлэгт хэвтүүлнэ.
  • Ковид-19 вирусийн эсрэг вакцины 1, 2-р тунг хийлгэж 14 хоног болсон, Ковид-19 вирусийн халдвар авч эдгэсэн мөн эсрэг биетийн шинжилгээ өсөн бол тусгаарлагдах шаардлагагүй /Жич: дээр дурдсан шинжилгээ хийлгэсэн баримт, эмнэлгийн бичгийг өөртөө авч явах шаардлагатай/.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авах боломжтой http://consul.mn/eng/index.php?moduls=10