МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЭХ БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ДУУСАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд иргэн та 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ням гарагийн 07:00–22:00 цагт, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Даваа гарагийн 07:00–22:00 цагт Лондон дахь Элчин сайдын яамны байранд хүрэлцэн ирж, саналаа өгнө /Хаяг: Embassy of Mongolia, 7–8 Kensington Court, London, UK, W8 5DL/.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай тул 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ЭСЯ дээр сонгогчдын бүртгэлийг хийж байна.

Сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлэх бүртгэлийн хугацаа дуусахад 7 хоног үлдсэн байгаа тул иргэн та саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлэн ЭСЯ-ны election2021@embassyofmongolia.co.uk цахим шуудангаар эсвэл шуудан болон ЭСЯ дээр биечлэн /утсаар урьдчилан цаг тохирох шаардлагатай/ ирж бүртгүүлнэ үү.

  • Бүртгэлийн маягт /Маягтыг хавсаргав/
  • Гадаад паспортын хуулбар

Хэрэв та election2021@embassyofmongolia.co.uk цахим шуудангаар бүртгүүлэх бол бүртгэлийн маягтыг бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулаад гадаад паспортын хуулбарын хамт скан хийж ирүүлнэ үү.

 

ЛОНДОН ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ