ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тус ЭСЯ нь Британи болон Ирландад оршин сууж буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, нээлттэй, хүртээмжтэй үзүүлэхэд байнга анхаарч, иргэдийн санал, санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага, нийгэмлэг, холбоодод холбогдох дэмжлэгийг үзүүлэн хамтран ажилласаар ирсэн.

Иргэдийн зүгээс итгэмжлэл хийлгэх, бүртгэл хийлгэх зэрэг консул, нотариатын үйлчилгээг ЭСЯ-ны consul@embassyofmongolia.co.uk хаягаар; Монгол Улсад зорчих визтэй холбоотой асуудлыг visa@embassyofmongolia.co.uk хаягаар; ЭСЯ-ны бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлаар secretary@embassyofmongolia.co.uk хаягаар тус тус хүлээн авч, шийдвэрлэж байгаа билээ.

Цаашид ЭСЯ-ны зүгээс иргэдэд тулгарч буй асуудлыг сонсох, ЭСЯ-ны дотоод үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн зүгээс гаргасан хүсэлт, санал, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах үүднээс санал, гомдол, хүсэлт хүлээн авах шинэ цахим хаягийг нээн ажиллуулж эхэлснийг мэдэгдэхэд таатай байна.

Та бүхэнд ЭСЯ-ны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол, хүсэлт байвал ЭСЯ-ны sanal.gomdol@embassyofmongolia.co.uk хаягаар ирүүлнэ үү