МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ням гарагийн 07:00–22:00 цагт, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Даваа гарагийн 07:00–22:00 цагт Лондон дахь Элчин сайдын яамны байранд авна /Хаяг: Embassy of Mongolia, 7–8 Kensington Court, London, UK, W8 5DL/.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай тул 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ЭСЯ дээр сонгогчдын бүртгэлийг хийнэ.

Иргэн та саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлэн ЭСЯ-ны election2021@embassyofmongolia.co.uk цахим шуудангаар эсвэл шуудан болон ЭСЯ дээр биечлэн /утсаар урьдчилан цаг тохирох шаардлагатай/ ирж бүртгүүлнэ үү.

  • Бүртгэлийн маягт /Маягтыг хавсаргав/
  • Гадаад паспортын хуулбар

Та election2021@embassyofmongolia.co.uk цахим шуудангаар бүртгүүлэх бол бүртгэлийн маягтыг бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулаад гадаад паспортын хуулбарын хамт скан хийж ирүүлнэ үү.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэд сонгуульд оролцохдоо ЭСЯ-ны байранд биечлэн ирж саналаа өгнө. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь хилийн чанадад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хамаарахгүй болно.

 

https://drive.google.com/file/d/1JTb81HGq0TBdUFTR2kOyjU1-91deYzPw/view?usp=sharing

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЛОНДОН ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ