МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ням, 31-ний өдрийн Даваа гарагуудад Лондон дахь Элчин сайдын яамны байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай тул сонгогчдын бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд хийнэ. Сонгогчдын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй заавар, мэдээллийг ЭСЯ-наас жич мэдэгдэх болно.

Иргэн өнөөгийн энэ цар тахлын хөл хорио болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан заавал өөрийн байгаа гадаад улсад суугаа эсхүл тухайн улсыг хавсран суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд бус тухайн иргэний хувьд биеэр очин саналаа өгөх боломжтой гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны санал авах байранд очиж саналаа өгөх боломжтой.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэд ЭСЯ-ны байранд биечлэн ирж саналаа өгнө. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь хилийн чанадад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хамаарахгүй болно.

ЛОНДОН ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ