БРИТАНИД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Британид “COVID-19” цар тахлын эсрэг вакциныг өрхийн эмнэлгээр дамжуулан үнэ төлбөргүй хийж байгаа тул тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг ч өрхийн эмнэлэгт хандан вакцинд хамрагдахыг уриалсан байна. Вакцин хийлгэхээр ирсэн иргэдээс виз, визийн хүчинтэй хугацааг шаардахгүй юм байна.