БРИТАНИ, ИРЛАНДАД ОРШИН СУУГАА ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Британи, Ирландад оршин суугаа “Алдарт эх”-ийн I, II зэргийн одон авах болзлыг хангасан эхчүүд 2021 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн дотор дараах материалуудыг бүрдүүлэн ЭСЯ-ны consul@embassyofmongolia.co.uk цахим хаягаар ирүүлнэ үү.

 

  1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
  2. Эхийн иргэний үнэмлэхний хуулбар;
  3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
  5. Анкетын маягтыг дараах холбоосоор нэвтрэн татаж авна уу.

 

https://drive.google.com/file/d/1tD4c3IHVGegbghvnxZ37gAql-GVOYZgw/view