ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧЛЭН ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацаа болон Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан болно.