ШУУРХАЙ МЭДЭЭ

Энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд үйлдэхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг цуцалсан гэж Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ.

Иймд тус нислэгт хамрагдах болсон байсан иргэд нислэгийн тийз болон бусад захиалгаа цуцлахыг анхаарна уу.

Нислэгийн тийз болон тусгаарлах байрны төлбөрийн буцаалттай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудтай нь харилцахыг зөвлөж байна.

Тусгай үүргийн нислэгтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл ирсэн даруйд бид Та бүхэнд шуурхай мэдээлж байх болно.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ