ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧЛЭН ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацаа болон Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан болно.

Мөн түүнчлэн, хилийн чанадаас Монгол Улсад ирэх зорчигчид 21 хоног тусгаарлагдах бөгөөд тусгаарлагдсаны дараа 14 хоног гэрийн ажиглалтад байх горимыг цуцалсан болно.