БРИТАНИ БОЛОН ИРЛАНДААС ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрийн дагуу энэ оны 8 дугаар сарын 21, 26-ны өдрүүдэд хийгдсэн Франкфурт–Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдэд нийт 84 (Британиас 61, Ирландаас 22, Исландаас 1) иргэн хамрагдан эх орондоо буцаад байна.

Үүнд ахмад настан 18 иргэн, бага насны хүүхэдтэй гэр бүл ангилалд 8 иргэн, жирэмсэн ангилалд гэр бүлийн хамтаар 3 иргэн, эрүүл мэндийн шалтгаантай 17 иргэн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай буюу байрлах газаргүй, санхүүгийн боломжгүй болсон 38 иргэн багтав.

Тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлтээ гаргаад буй үлдсэн нийт 229 (Британи-166, Ирланд-63) иргэний нэрсийн жагсаалтыг өнөөдрийн байдлаар шинэчилж гаргаад байгааг доорх холбоосоор хүлээн авна уу. Энэ оны 8 дугаар сарын 12-ны өдөр нийтэлсэн жагсаалтаас хойш дээр дурдсаны дагуу 84 иргэн эх орондоо буцаж, 18 иргэн өөрсдийн хүсэлтээр нэрээ хасуулж, 26 иргэн нэмж бүртгүүлээд байгаа болно.

Британи:
https://drive.google.com/file/d/1bEB4hnj_lCwaQTc-1B9HKlj1aGWV-Q7z/view?usp=sharing

Ирланд:
https://drive.google.com/file/d/1Rfy2mcrqrql-cOhEGs38wgQ0-ic5IOCM/view?usp=sharing

Мөн түүнчлэн өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгт нэр нь багтсан боловч төлөвлөгөөгөө өөрчилж, визээ сунгуулсан, оюутнууд хичээл нь эхлэх гэж байгаа, 9 болон 10 дугаар сард эсвэл хил нээгдэхээр нутаг буцах хүсэлтэй, тийз худалдан авах санхүүгийн боломжгүй зэрэг шалтгааны улмаас өөрийн хүсэлтээрээ нислэгт хамрагдахаас татгалзах иргэдийн тоо нэмэгдсээр байна.

Тухайлбал энэ оны 8 дугаар сарын 21-ний өдрийн нислэгт 28 иргэний нэрс баталгаажиж ирснээс 8 иргэн, 8 дугаар сарын 26-ны өдрийн нислэгт 48 иргэний нэрс баталгаажиж ирснээс 20 иргэн тус тус татгалзсан болно.

Үүнээс үүдэн нутаг буцах хүсэлттэй иргэдийн жагсаалтыг шинэчлэх шаардлага гарч байна. Иймд өмнө нь бүртгүүлсэн иргэд нутаг буцах хүсэлттэй хэвээрээ бол энэ тухайгаа ЭСЯ-нд secretary@embassyofmongolia.co.uk имэйл хаягаар энэ оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор дахин нотлохыг үүгээр хүсэж байна.

Жич: Тус ЭСЯ-наас бүртгэлтэй байгаа иргэдэд энэ тухай нэг бүрчлэн имэйлээр мэдэгдсэн бөгөөд хариу хүлээж байгаа болно.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ