ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрийн дагуу энэ оны 8 дугаар сарын 8-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэгт нийт 26 иргэн (Британи-15, Ирланд-11) хамрагдаж эх орондоо буцаад байна.

Үүнд ахмад настан 3 иргэн, бага насны хүүхэдтэй гэр бүл ангилалд 4 иргэн, жирэмсэн ангилалд гэр бүлийн хамтаар 5 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэн, эрүүл мэндийн шалтгаантай 2 иргэн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай буюу байрлах газаргүй, санхүүгийн боломжгүй болсон 11 иргэн тус тус багтав.

Тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлтээ гаргаад буй нийт 305 иргэний нэрсийн жагсаалтыг өнөөдрийн байдлаар шинэчилж гаргаад байгааг доорх холбоосоор хүлээн авна уу. Энэ оны 7 дугаар сарын 28-ны өдөр нийтэлсэн жагсаалтаас хойш дээр дурдсаны дагуу 26 иргэн эх орондоо буцаж, 12 иргэн өөрсдийн хүсэлтээр нэрээ хасуулж, 22 иргэн нэмж бүртгүүлээд байгаа болно.

Британи:
https://drive.google.com/…/1p2s6eQVL-x7h5QYNSMz46NNCL…/view…

Ирланд болон Исланд:
https://drive.google.com/…/1rNxvfWR609GtLKSqDa1je2T9f…/view…

Жич: Хэрвээ Та өөрийн нутаг буцах төлөвлөгөөгөө өөрчилж, ойрын хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдах шаардлагагүй болсон бол тэр тухайгаа secretary@embassyofmongolia.co.uk имэйл хаягаар шуурхай мэдэгдэж ЭСЯ-ны ажилд дэмжлэг үзүүлнэ үү.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ