ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ НЭРС НЬ БАТАЛГААЖСАН ИРГЭДИЙН ТУХАЙ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт ИБУИНХУ болон Бүгд Найрамдах Ирланд Улсаас хамрагдах иргэдийн нэрсийг эцэслэн баталгаажуулж тус ЭСЯ-нд ирүүлээд байна.

Тус ЭСЯ энэ удаагийн тусгай үүргийн нислэгт хамрагдахаар бүртгэлээ хийлгэсэн нийт 419 иргэний мэдээлэл, холбогдох өргөдөл, нотлох баримтыг УОК-ын Шуурхай штабт хүргүүлснээс ИБУИНХУ-аас 52, БНИУ-аас 6 иргэний нэрс баталгаажиж хариу ирсэн болно.

Үүнд өндөр настан ангилалд 9, бага насны хүүхэдтэй гэр бүл ангилалд 9, жирэмсэн ангилалд 1, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 8, хөгжлийн бэрхшээлтэй ангилалд 3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай ангилалд 28 иргэд тус тус хамрагдаж нутаг буцахаар болоод байна.

Тус ЭСЯ-наас нэрс нь баталгаажиж ирсэн эдгээр иргэдтэй тусгайлан утсаар холбогдож дараагийн шатны зааварчилгааг өгөөд байгаа болно.

Хэрэв Тантай ЭСЯ-наас холбоо тогтоогоогүй бол Та энэ удаагийн нислэгт хамрагдаагүй гэж ойлгоно уу.

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрс УОК-ын Шуурхай штаб дээр эцэслэгдэн ирсэн учраас эдгээр нэрсийг ЭСЯ-ны зүгээс нийтэд зарлах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.

Уг онгоцонд УОК-ын Шуурхай штабын шийдвэрийн дагуу багтсан эсвэл багтаагүй ч, ЭСЯ-ны ажлыг ойлгон хүлээж авч, хамтран ажилласан иргэддээ талархал илэрхийлье.

ЛОНДОН ДАХЬ ЭСЯ