ИРГЭДИЙН АНХААРАЛД

Британийн Засгийн газраас тус улсад түр хугацаагаар зорчиж байгаа болон визийн зөрчилтэй байгаа гадаадын иргэнээс Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдах шаардлага үүссэн нөхцөлд шинжилгээний хариу сөрөг гарахаас үл хамаарч үйлчилгээний төлбөр нэхэмжлэхгүй байх зарчмыг баримталж байна. Хэрэв шинжилгээгээр Ковид-19 илэрч, эмчилгээ шаардагдах бол үүнийг нь NHS мөн үнэ төлбөргүй хийнэ. Түүнчлэн, Ковид-19-ийн шинжилгээ, эмчилгээ хийлгэх гадаадын иргэнээс NHS-ийн зүгээс визийн холбогдолтой мэдээлэл шаардахгүй болно.

Та уг асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.gov.uk/gu…/nhs-entitlements-migrant-health-guide холбоосоос авах боломжтой.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ