БРИТАНИ, ИРЛАНД, ИСЛАНДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газраас 0–18 насны хүүхдүүдэд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн билээ.

Дэлхийг хамарсан цар тахлын энэ үед гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас нь эхлэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг та бүхэн Монгол Улс дахь өөрийн харьяалагдах хорооныхоо нийгмийн халамжинд итгэмжлэл хийх замаар бүртгүүлэн авах боломжтой юм.

Иймд тa дараах зүйлсийг бүрдүүлэн ЭСЯ-ны consul@embassyofmongolia.co.uk хаягаар итгэмжлэлээ шалгуулахаар ирүүлнэ үү.

  1. Бүрэн гүйцэд, засваргүй итгэмжлэл (Итгэмжлэлийн маягтыг ЭСЯ-ны www.embassyofmongolia.co.uk цахим хаягнаас авах боломжтой)
  2. Эцэг, эхийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбар (Монгол Улсын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт)
  3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  4. Итгэмжлэлийн төлбөр төлсөн баримтын хуулбар (Итгэмжлэлийн төлбөр, банкны мэдээллийг ЭСЯ-ны www.embassyofmongolia.co.uk цахим хаягнаас авах боломжтой)

The Embassy’s bank account information:

Name of payee: Embassy of Mongolia

Payee sort code: 40-50-37

Payee account number: 12322550

Name of payee’s bank: Bank of China

Payment description:

IBAN number: GB29BKCH40503712322550

Currency: GBP (£)

Таны итгэмжлэл шаардлага хангасан эсэхийг танд буцаан мэдэгдэхэд та өөрийн гарын үсгээ зуран баталгаажуулсан итгэмжлэлээ ЭСЯ-ны дараах хаягаар шуудангаар ирүүлнэ үү.

 

Embassy of Mongolia

8 Kensington Court

London, W8 5DL

ЛОНДОН ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ