ШУУРХАЙ 119 АППЛИКЭЙШН

Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран гадаадад байгаа иргэддээ КОВИД-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах “Shuurkhai 119” мобайл аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүллээ.

Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгарч буй иргэд тус аппликэйшныг хэрэглэснээр цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

“Шуурхай 119” аппликэйшн татах холбоос:
Android – https://play.google.com/store/apps/details…
iOS – https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370