ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ШИЛЖСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

КОВИД-19 цар тахал дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар дараах шийдвэрийг гаргасан болно. Үүнд:
• Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг энэ оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах,
• Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хязгаарлах зэрэг болно.

EXTENSION OF THE PARTIAL UNDERTAKING OF HIGH-ALERT PREPAREDNESS

In response to the global wide and rapid spread of the COVID-19 pandemic, the Government of Mongolia has decided to impose the following restriction measures:
• Extend the partial undertaking of high-alert preparedness until 31 May 2020,
• Temporarily suspend entry of all passengers through all border checkpoints until 31 May 2020.