БРИТАНИД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Британид коронавирусын халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгааг сааруулах үүднээс улс орон даяар 3 долоо хоногийн турш хөл хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоосон байсныг өнөөдөр буюу 2020 оны 4 дүгээрсарын 16-ны өдөр сунгаж, дор хаяж 3 долоо хоногийн хугацаагаар дахин үргэлжлүүлэхээр болов.

Хөл хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэдийг дараах 4 тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байхыг уриалсан хэвээр байна. Үүнд:

  • Хүнсний дэлгүүр, эмийн сан орох
  • Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах
  • Эмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах
  • Гэрээсээ ажиллах боломжгүй, ажил үүргээ ажлын байрнаасаа зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах

Хөл хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль ногдуулах юм байна. Иймд Британид оршин суугаа монгол иргэд суугаа орны түр журмыг чанд мөрдөхийг хүсье.

Монгол Улсын онцгой комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сөүл–Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан нь цуцлагдсан бөгөөд дараагийн шинээр үйлдэх нислэгийн талаарх мэдээллийг Улсын онцгой комиссоос одоогоор гаргаагүй байна.

 

ЛОНДОН ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ