ИБУИНХУ, ИРЛАНД, ИСЛАНДААС МОНГОЛ РУУ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ДЭБ-аас Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг цар тахал гэж зарласан байна.

Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:

  1. Монгол Улс болон Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын 2 талын хуваарьт бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох,
  2. Монгол, Оросын хилийн авто замын боомтуудаар ОХУ-руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоох,
  3. 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ руу нутаг буцах тус улсын иргэд болон ОХУ-аар дамжин эх орондоо буцах хүсэлтэй гадаадын бусад улсын иргэнийг Монгол, Оросын хилийн авто замын боомтоор хил нэвтрүүлэх боломжтой бөгөөд уг арга хэмжээг ГХЯ-аар дамжуулан тухай бүрт зохион байгуулах.

Иймд Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт бүх нислэгийг 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар цуцалсантай холбогдуулан ИБУИНХУ, Ирланд, Исландад байх визийн хугацааг сунгах боломжгүй болсон тус улсад түр хугацаагаар ирсэн Монгол Улсын иргэдийг Москва, Берлин, Истанбулаас тусгай үүргийн нислэгээр авахаар ажиллаж байна.

ИБУИНХУ, Ирланд, Исландад түр хугацаагаар ирсэн Монгол Улсын иргэд Лондон дахь ЭСЯ-ны secretary@embassyofmongolia.co.uk руу е-мэйл явуулж, эсвэл ажлын цагаар 0207-937-0150 (ext.16), ажлын бус цагаар 07874 916606 утас руу залгаж бүртгүүлнэ үү.

Иргэд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг ЭСЯ-нд өгнө. Үүнд:

  1. Овог, нэр
  2. Британид ирсэн огноо
  3. Визийн хүчинтэй хугацаа, дуусах хугацаа
  4. Буцах нислэгийн мэдээлэл
  5. Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг

Жич: Тусгай үүргийн онгоц Москва, Берлин, Истанбул зэрэг хотоос ниснэ. Нислэгийн товыг бүртгүүлсэн иргэдэд жич хүргүүлнэ. Улаанбаатарт очсон иргэд 14 хоног өөрийн зардлаар тусгаарлалтад байх бөгөөд тусгаарлах байр хоолны зардал өдөрт 50 000-70 000 төгрөг болохыг анхаарна уу.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-03-11