ЗӨВЛӨМЖ

Британид шинэ төрлийн коронавирусын халдварын 2 тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулж ДЭМБ (WHO)-аас гаргасан зөвлөмжийн дагуу эрүүл ахуйн байдлаа сахин хамгаалахыг та бүхэндээ уриалж, зөвлөж байна. ДЭМБ-ын зөвлөмжтэй https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/advice-for-public холбоост хандаж танилцана уу.

Түүнчлэн, Британийн холбогдох байгууллагууд иргэддээ хандаж зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд БНХАУ-д зорчихгүй байх, БНХАУ-ын Хубэй мужид огт зорчихгүй байх, сүүлийн 14 хоногийн дотор БНХАУ-ын Үхань (Wuhan) хотод зорчоод ирсэн бол 14 хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй байх, Үханьд зорчоод ирсэн талаараа NHS-ын 111 дугаарт холбогдож мэдэгдэх, нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлэхгүй байх, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, авах болон эмийн сан орох зэрэг ажлыг ойр дотны хүмүүсдээ хандаж зохицуулах, мөн сүүлийн 14 хоногийн хугацаанд БНХАУ-д зорчсон бөгөөд халуурах, ханиалгах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэг илэрч буй бол өөрийгөө тусгаарлах, БНХАУ-д зорчоод ирсэн талаараа 111 дугаарт мэдэгдэх зэрэг зөвлөжийг өгч буйг мэдээлье.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.gov.uk/guidance/wuhan-novel-coronavirus-information-for-the-public холбоосоос авах боломжтой.

Яаралтай үед ЭСЯ-тай холбоо барих утасны дугаар: +44 (0) 7874 916606