ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шинэ төрлийн “2019nCoV” корона вирус дэлхийн 24 оронд тэр дундаа ИБУИНХУ-д 2 тохиолдол гарсантай холбоотойгоор Монгол Улсын Онцгой Комиссоос олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, Цагаан сарын арга хэмжээ зэргийг зохион байгуулахгүй байх, хамт олны зохин байгуулалттай золголт хийхгүй байх чиглэлийг төрийн бүх байгууллагуудад хүргүүлсэн байна.

ИБУИНХУ-д суугаа ЭСЯ-нд дээрх чиглэл мөн хамаарч байгаа билээ. Энэ нөхцөл байдалд тус ЭСЯ нь монголчуудын дунд зохион байгуулах Цагаан сарын золголт болон нийтийг хамарсан бусад арга хэмжээнд оролцох, мөн ийм арга хэмжээг ЭСЯ-ны байранд зохион байгуулах боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж, иргэдээсээ хүлцэл өчиж байна.

 

ИБУИНХУ-д суугаа ЭСЯ