УИХ-ЫН НББСШУ-НЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ОЮУНХОРОЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД КЭМБРИДЖ, БААТ ЗЭРЭГ ИХ СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Монгол Улс судалгаанд суурилсан их сургуулиудыг байгуулахаар ажиллаж буйтай холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол тэргүүтэй төлөөлөгчид Кэмбридж, Баат зэрэг их сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, их сургуулиудын судалгааг хэрхэн санхүүжүүлдэг, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үр өгөөжтэй байхаар хэрхэн зохицуулдаг талаар туршлага судлав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түүнчлэн, Кэмбриджийн олон улсын сургалтын үнэлгээний төвд зочилж, Кэмбриджийн стандартыг Монголд нэвтрүүлэх, тус төвтэй цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Манай улсын боловсролын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэхээр 2011 онд БСШУСЯ Кэмбриджийн олон улсын сургалтын үнэлгээний төвтэй хамтран ажиллах Cанамж бичиг байгуулж, “Монгол–Кэмбриджийн боловсролын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь өнөөг хүртэл манай боловсролын салбарт эерэг үр дүнг авчирсаар байгаа билээ.