УИХ-ЫН НББСШУ-НЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ОЮУНХОРОЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЛОНДОН ХОТНОО АЖИЛЛАВ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол тэргүүтэй төлөөлөгчид Лондон хотноо ажиллаж, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, Боловсролын яам, Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн яамны албан хүмүүстэй уулзалт хийв.

 

 

 

 

 

 

 

 

 

Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлөх их сургуулиудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийн тулд судалгаанд суурилсан их сургууль байгуулах үндэсний хөтөлбөр батлан ажиллаж байгааг танилцуулан энэ чиглэлийн дагуух Британийн арга барил, туршлагын талаар санал солилцов. Түүнчлэн, олон улсын сургалтын үнэлгээний “PISA – Programme for International Student Assessment” системд орсон Британийн туршлагаас суралцах болон хоёр талын хамтын ажиллалааг өргөжүүлэх бусад боломжийн талаар санал солилцов.