Хилийн чанадад 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа иргэдийн анхааралд

Хүн амын тооллого 2020 онд болохтой холбогдуулан иргэдийн онлайн бүртгэл явагдаж буй талаар Та бүхэнд өмнө мэдээлж байсныг дахин түгээж байна.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд хилийн чанадад оршин сууж буй иргэдийг интернэтээр бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой байгаа тул бүртгүүлж амжаагүй байгаа иргэн Та доорх линкээр холбогдож бүртгэлдээ хамрагдана уу.

 https://citizen.gov.mn/

Цахим бүртгэлийн ажилд цаг гарган идэвхтэй оролцоно уу.

Лондон дахь ЭСЯ.